Гэр бүлийн санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн сахилга бат гэж юу вэ?

1/ ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БОЛГОХ: Орон сууцтай болох, боловсролд хөрөнгө оруулах гэх мэт үр ашигтай, маш чухал, том зорилтууд байх ёстой.

2/ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛАА ҮНЭЛЭХ: Яг одоогийн олж байгаа болон олох боломжтой орлого, зайлшгүй гарах зардал, бодит нөхцөл байдал, санхүүгийн чадвар, боломжоо тооцож, гэр бүлийн гишүүд зөвлөлдөх хэрэгтэй.

3/ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ: Тухайн айл өрхийн дор хаяж 1-5 жилийн хугацааны төлөвлөлт цаасан дээр буух ёстой. Нэг нэг жилээр нарийвчлан гаргаж явах нь хялбар байдаг. Урт хугацааны хувьд харин базаад ерөнхий байдлаар таамаглана.
Нэмэлт болон гарч болох бусад зардалаа харин нарийн тооцох хэрэгтэй. Хэдий чинээ нарийвчлан, дэлгэрэнгүй тооцож гаргана төдий чинээ санхүүгийн сахилга баттай байх боломжийг үүгээр бүрдүүлнэ.

4/ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БҮХ БОЛОМЖОО АШИГЛАХ: Одоо орлогоо олж, цалингаа тоолж, ажлаа сайн хийх үлдлээ. Банкинд хадгалах эсхүл богино хугацааны эрсдэл багатай эргэлтэнд оруулах эсэхийг шийдэж болно. Зардлын яг яаж төлөвлөсөн, түүнийхээ дагуу зарцуулна.

5/ ХЯНАЛТ ТАВИХ: Энэ бол хамгийн сонирхолтой хэсэг. Өдөр бүр гарч буй зардлаа цаасан дээр нарийн бичиж тэмдэглэн сарын эцэст дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Нэг ч зардлыг үлдээлгүй тэмдэглэх ёстой. Таны төлөвлөсөн ёсоор байх боломж байна уу, бодит байдал, төлөвлөгөө 2 хэр зөрж байна? Үргүй зардал гарч байна уу, ер нь бид зардлаа энэ янзаар хянаад байвал хүссэн үр дүндээ хэр ойрхон хүрч болох вэ зэргээр дүн шинжилгээ хийнэ.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!!

эх сурвалж /Pegasus Zuuch/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.