Монголбанк 1861.59 төрөгийн хаалтын ханшаар 14 сая ам.доллар худалджээ

Энэ сарын 30-ны өдрийн Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлжээ. Үүний дагуу Монголбанк 1861.59 төгрөгийн хаалтын ханшаар 14 сая ам.доллар, 304.40 төгрөгийн хаалтын ханшаар 81 сая юань тус тус худалдаж валютын захад нийлүүлсэн байна. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 116 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, есөн сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн аж. Уг саналыг Монголбанк 100 хувь биелүүлсэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.