Булган аймгийн Могод сумын Агт багийн малчин Б.Доржравдангийн хотонд бяруу галзуу өвчин тусчээ. Тиймээс холбогдох албаны хүмүүс өвчилсөн бярууг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар голомтын ойролцоох айл өрхийн хүн, малын судалгааг гаргаж, малаа байнгын хариулга маллагаатай байлгах, өвчний сэжиг илэрсэн тохиолдолд мэдээлэл өгөхийг зөвлөжээ. Галзуу өвчин гарсан уг голомтын орчимд 356 мал байгаа аж.
М.Өлзий