Монгол Улсын Шинжлэх ухааны Академи /ШУА/-аас 1805 оны Өргөө хотын түүхэн зургийг нийслэлийн ЗДТГ-т бэлэглэжээ. Түүхэн зургийг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардууллаа. Энэхүү зургийг 1805-1806 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу аялж явсан Оросын аялагч Ж.Рехмани Өргөө хотоор дамжин өнгөрөх замдаа зурсан байна. Энэ нь Хан уулын ард Өргөө хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг гэнэ. Зургийн эх ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд байдаг аж.

Н.Дөлгөөн