Цэцэрлэгийн 52 хүүхдээс гэдэсний халдварт өвчин илэрчээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 41 хүүхэд энэ сарын 29-ний өдөр, 11 хүүхэд 30-ны өдөр, нийт 52 хүүхэд гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Тиймээс сумын хүн эмнэлэгт 30 хүүхдийг  хэвтүүлэн эмчилж, 22 хүүхэд нь гэрээрээ эмчлүүлж байгаа аж. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдээс гуравынх нь бие хүндэвтэр байгаа юм байна. Одоогийн байдлаар хүүхдүүдээс болон цэцэрлэгийн хоол, хүнснээс дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсөн бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна.

М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.