Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан саяхан өндөрлөж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа. Ингэснээр уг асуудал ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл хойшлов. Хэрэв байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн бол УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд яригдах байсан юм. АН-ын бүлэг өчигдөр хуралдсан боловч уг асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бололтой. Тиймээс өнөөдөр дахин хаалттай хуралдахаар болжээ. Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал сунжирч магадгүй байна. Өнгөрсөн долоо хоногт эл асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад байсан юм.
Ц.Цэцэг