Парад шоунд Баянзүрх дүүрэг тэргүүлжээ

Нийслэлийн 375 жилийн ойн баярт зориулан Их эзэн Чингис хааны талбайд  парад шоуг анх удаа зохион байгуулсан. Энэхүү шоунд “103” түргэн тусламжийн төв, “Өгөөж-Чихэр боов” ХХК, “Говь” ХК, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, нийслэлийн Цагдаагийн газар, “Шуурхай зар” сонин, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Алтан жолоо” групп, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Хаан банк, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, УДБЭТ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, МУБИС, СУИС, ХААИС зэрэг 41 төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиас оролцжээ. Эдгээр байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагч, оюутан залуус өөрсдийн байгууллагын хэв шинжийг агуулсан үзүүлбэр үзүүлсэн юм. Нийт оролцогчдоос шилдэг байгууллагыг тодруулсан бөгөөд нэгдүгээр байрт Баянзүрх дүүрэг, хоёрдугаар байрт “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХХК, гуравдугаар байрт “103” түргэн тусламжийн төв, тусгай байрт нийслэлийн Цагдаагийн газар, СУИС тус тус шалгарчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.