Монголын Сагсан бөмбөгийн Үндэсний супер лиг өнгөрсөн амралтын өдөр эхлэх товтой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Учир нь лигийн багууд уулзалт хийж, ирэх сарын 14-нд буюу баасан гарагт тэмцээнээ эхлүүлэхээр болсон байна. Мөн энэ жилээс эхлэн эмэгтэй дээд лигийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон бөгөөд нийт зургаан баг өрсөлдөх аж. Энэ жилийн эмэгтэйчүүдийн дээд лигт "Дорноговь Таван Дохио", "Баянгол Гурван тамир", МУИС-ийн ХҮС, ШУТИС, "SBL Хасын Хүлгүүд", "Эхлэл" гэсэн зургаан баг өрсөлдөхөөр болжээ. Эмэгтэй баг тус бүр нэг легонер тоглогчтой байх юм байна.