Үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох товтой байсан ч ирц хүрэхгүйн улмаас хуралдааныг цуцаллаа. МАН-ын гишүүд хуралдааны танхимд цугларсан боловч АН-ын бүлгийн хаалттай хуралдаан дуусаагүй юм. Тиймээс УИХ-ын дэд дарга М.Энхболд “Чуулганы хуралдааны ирц хүрэхгүй учраас хуралдааныг хойшлуулж байна. Үдээс хойшхи хуралдааны цагийг жич зарлана” гэлээ.
Ц.Жаргал