Ерөнхийлөгч гурван талт уулзалтад оролцогчидтой уулзав

Улаанбаатарт болж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтад оролцогчдыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав,  БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гуопин, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар оролцов. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг Улаанбаатар хотноо тогтмол хийж байх санаачлагын дагуу анхны уулзалтыг энэ оны есдүгээр сарын 11-нд Тажик улсын нийслэл Душанбе хотод хийсэн юм. Тус уулзалтаар гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд уулзалт хийх талаар тохиролцсоны дагуу энэхүү гурван талт уулзалт эхэлж байгаа аж Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны ойрын жилүүдийн чиглэл, салбаруудыг тодорхойлохоор ярилцах юм байна.

 

Б.Дэлгэр

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.