Н.Алтанхуяг намын даргын суудлаас бууж магадгүй

Нийслэлчүүдийг төрсөн өдрөө тэмдэглэж байх хойгуур Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар “Их тэнгэр”-т уулзсан байна. Энэхүү уулзалтаар ойрын хугацаанд АН-ын ҮЗХ-г яаралтай хуралдуулах шийдвэрт хүрсэн аж. Улмаар  Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаад намын даргаасаа татгалзаж, бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болтол танхимаа хадгалж үлдэх тохироог хийсэн байх талаар албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм. Ямартай ч өчигдөр ямар тохироо хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь одоо хуралдах АН-ын бүлгийн хурал болоод Ерөнхий сайдын мэдэгдлээс тодорхой болно.

 

Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)