Маргааш Н.Алтанхуяг мэдэгдэл хийж магадгүй

Дөнгөж сая “Маргааш өглөө АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийх тухай зар ирлээ” гэж УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн байна. Өнөөдөр УИХ-ын нийт таван байнгын хороо хуралдах товтой байсан ч Өргөдлийн байнгын хорооноос бусад нь тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм. Хэрэв эрхэм гишүүний жиргэсэн үнэн бол маргааш өглөө АН-ын бүлэг ямар асуудлаар хуралдаж хэрхэн шийд гаргах, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар мэдэгдэл хийх нь олны анхаарал татаж байна.

 

 

Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.