Архидан согтуурсан ажилтныг ажлаас нь халжээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Улсын нөөцийн салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн ажлын байранд архидан согтуурч, албан хаагчаа зодож гэмтээсэн хэрэг гарсан. Тиймээс “Ажлын байранд архидан согтуурч, танхайрсан, албаны бэлтгэл бэлэн байдал алдагдуулсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй, сахилга бат, хариуцлага алдсан” хэмээн Ц.Гүнчинсүрэнг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажлаас түтгэлзүүлэх шийдвэрийг ОБЕГ-ын дарга гаргажээ. Энэ хэргийн улмаас тус улсын нөөцийн салбарт албаны шалгалт хийж байгаа аж. Мөн ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд хандан албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, албан хаагчдын сахилга бат, хариуцлагыг өндөрсгөн ажиллахыг үүрэг болгосон байна.

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.