Ерөнхий сайдыг огцруулах АН-ын гишүүдийн нэрс

МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд буцах арав гаруйхан хоногийн хугацаанд улстөрийг бужигнуулж, АН-ын доторх зөрчлийг хурцатгаж орхилоо. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь АН-ын нөхдөд гэнэтийн цохилт болсноор барахгүй намын даргын энэ үйлдэл тэдэнд таалагдсангүй. Ерөнхий сайдын энэхүү гэрээ дайран дээр давс нэмж өөрийг нь эсэргүүцэж, огцруулах асуудлыг тавиад буй 28 гишүүн дээр АН-ын нэлээд хэдэн гишүүнийг нэмэгдэхэд хүргэв. Улсын баатар Э.Бат-Үүлээс эхлээд АН-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод хэлж, намын нөхдөдөө ч уриалаад амжсан. Тэгвэл АН-аас Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гэх гишүүдийн нэрсийг дурдвал...

1.  М.Зоригт

2.  Г.Баярсайхан

3.  Р.Бурмаа

4.  Р.Амаржаргал

5.  Х.Баттулга

6.  С.Одонтуяа

7.  А.Бакей

8.  Л.Эрдэнэчимэг

9.  М.Батчимэг

10. Л.Болд

11. Б.Болор

12. Г.Батхүү

13. Б.Наранхүү

14. Д.Ганбат

15. С.Ганбаатар  

 

Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.