Хонгор сумаас их бууны таван ширхэг сум олджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын III багийн нутаг Эрхэтийн хөндий гэдэг газар хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 57 мм-ын зенитын их бууны таван ширхэг сум байжээ. Уг мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид тухайн газрыг хамгаалалтад авсан байна. Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас ажлын хэсэг гаргуулж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.   

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.