Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барихаар болжээ

Зэс хайлуулах үйлдвэрийг Чойр, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн алийг нь сонгож байгуулах талаар салбарын яамнаас сайтар судалсны дараа  Бор-Өндөрийг сонгожээ. Учир нь хүхрийн хүчлийг зэстэй хольж боловсруулах түүхий эд нь Бор-өндөртэй ойролцоо байдаг аж. Зэс хайлуулах үйлдвэрийг 300-400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2015-2018 онд барьж ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоо ч гарсан байна. Мөн Бор-Өндөрөөс гадна өөр хэд хэдэн газарт хувийн хэвшлийнхэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах саналаа ҮХААЯ-нд ирүүлээд байгаа аж.

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.