“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас нийслэлийн ойг тохиолдуулан зорчигчдод хөнгөлөлттэй үнээр үйлчлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгыг их багтаамжийн автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж, байгууллага дэмжсэн байна. Үүний дагуу “Нийслэлийн өдөр”-өөр буюу өнөөдөр 13.30-17.00 цаг хүртэл нийтийн тээврийн их багтаамжийн автобус 200 төгрөгөөр, харин троллейбус үнэгүй үйлчилэхээр болжээ. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хот орчмын Өлзийт хороолол-Нарны гүүр-Төв номын сан, Туул тосгон-Буянт ухаа спорт цогцолбор, Био-Сонсголон-Вокзал, Био-Морингийн даваа-120 мянгат чиглэлд 200 төгрөг, харин бусад хот орчмын 11 чиглэлд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилэх юм байна.
М.Өлзий