Өнөөдөр манай улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 375 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 32 асрамж, халамж үйлчилгээний төвийн 1000 гаруй хүүхдийг нийслэлийн удирдлагууд Монголын Хүүхдийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ойн баярын бэлэг гардуулсан байна. Энэ үеэр тэдэнд Хүүхдийн ордоны авьяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барилаа.


