Баян-Өлгий аймгийн АН “Ж.Батзандантай хариуцлага тооцох хэрэгтэй” гэв

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын удирдлагуудаас намынхаа Хэрэг эрхлэх газарт хандан албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн үйлдлийг буруушааж, түүнтэй хариуцлага ярих хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн “Эдийн засгийн болон улс төрийн хямрал нь манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд, нэн ялангуяа уул уурхайн салбарыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүтээгдэхүүн экспортлох зэрэгт хүндрэл бэрхшээл учруулж байгаа. Ийм чухал үед Монгол төрийн тогтвортой байдлыг алдагдуулах, Засгийн газрын үйл ажиллагааг саатуулан Засгийн газрыг огцруулах гэж оролдох нь чухам хэнд, улс төрийн болон эдийн засгийн ямар бүлэглэлд ашигтай болох нь тодорхой юм. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг, бүлгийн гишүүд нэгдмэл нэгэн ойлголт чиг баримжаа, эв нэгдэлтэй байж, урдаа тавьсан эрхэм зорилгоо хамтын хүчээр хэрэгжүүлж, эцсийн үр дүнд хүрэх хэрэгтэй” хэмээн сануулжээ.

 

Ц.Цэцэг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.