Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналын эзэд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн  үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу НЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй.

 “Барилга байгууламжийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Энконта хотхон”, “Дөрвөн улирлын цэцэрлэг”, “Гэгээнтэн цогцолбор”, “Буянт Ухаа-1” хороолол, “Интернет эмнэлэг”, “Улаанбаатар уран баримал”, Монгол-Германы уул уурхай технологийн их сургууль, “Bloomberg Tower” нэр дэвшсэнээс иргэдийг тохилог чанартай орон сууцаар хангаж, орчны тохижилтыг бүрэн шийдсэн “Буянт Ухаа-1” хороолол, “Авто зам бүтээн байгуулалт"-ын төрөлд “Эсто” ХХК, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам, “Жи Би энд Өү Эн” ХХК, “Түр Гүүр”, “Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”, “Эйч Кей Би Интерейшнл холдинг” ХХК, Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил,  “Экспресс зам” ХХК, Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто зам, “Хансуун зам” ХХК, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх зургаан км авто замын ажлууд нэр дэвшсэн байна. Эдгээрээс  авто замын бүтээн байгуулалтад үнэтэй  хувь нэмэр оруулсан  Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто замын ажил шалгарчээ.

Харин “Дэд бүтэц, инженерийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Баганат Өргөө” ХХК, “Жайка” олон улсын байгууллага Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр, Худалдаа хөгжлийн банк”, Ухаалаг автобус буудал, “Бридж констракшин” ХХК, “Туул-1коллектор", Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл,  “Хера Пропертийз” ХХК, “Гэр хороолын дахин төлөвлөлт”-ийн ажлууд нэр дэвшжээ. Эдгээрээс “Жайка” олон улсын байгууллага Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр шалгарчээ.

“Дэвшилтэт техник, технологийн бүтээн байгуулалт” төрөлд тарилгын шингэний технологи “Айвико” ХХК, “АПУ" ХХК, гялгар уут, сав савлагаа боодлын үйлдвэрлэл “Мултипак” ХХК, шинэ үйлдвэрийн цогцолбор “Монос групп”, тавилгын үйлдвэр “Megawood” ХХК, европ стандартын тавилгын үйлдвэр “Долоон болдог” ХХК, Баян шувуу төсөл “НВЦ” ХХК, бетон ханын хавтан, хийц эдлэлийн үйлдвэр “Гранд байшин” ХХК зэрэр байгууллага нэр дэвшсэнээс “НВЦ” ХХК шалгарсан байна. Эдгээр шилдэг байгууллагуудад хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цомыг олгосон байна.

Харин тусгай байрын шагналыг “Авто замын бүтээн байгуулалт”-ын төрөлд  БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн Бээжингийн гудамжны өргөтгөл-шинэчлэлтийн ажлаар /0.9 км авто зам, 74 у/м төмөр бетон гүүр/ “Бээжин констракшн инженеринг” групп, Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажлаар “Эйч Кей Би Интернэшнэл холдинг” ХХК, Туул, сэлбэ гол дээрх ган-төмөр гүүрийн угсралтын ажлаар “Жи Би энд Өү Эн” ХХК, Хувьсгалчдын гудамж, зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4.6 км авто замын өргөтгөл-шинэчлэлтийн ажлаар “Экспресс зам” ХХК шалгарлаа.

 “Барилга байгууламж” төрөлд  “Энканто хотхон” “Камдер” ХХК, “Гэгээнтэн цогцолбор”  “Жигүүр Гранд” групп, “Дэд бүтэц-Инженерийн байгууламж” төрөлд 200 цэгт олон улсын стандартыг хангасан автобусны буудал Худалдаа Хөгжлийн Банк, Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүргийн VIII, XVI хорооны дэд бүтцийн байгууламж “Баганат Өргөө” ХХК, “Дэвшилтэт техник, шинэ технологи” нэвтрүүлсэн үйлдвэрээр Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр “Мултипак” ХХК, Weiler Герман технологи бетон зуурмагийн үйлдвэр “Гранд байшин” ХХК шалгарсан байна. Мөн өөрийн санаачлага, хөрөнгөөр Дэнжийн-1000-ын Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгож, Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан  иргэн С.Өлзийтогтохыг шагнажээ.

Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.