Байнгын хороодын хуралдаан хойшиллоо

Өнөөдөр 9.00 цагаас хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны болон Аюулгүй байдал гадаад бодлого, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан хойшиллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 16-нд 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал яригдах ёстой байв. Ийнхүү хойшилсон нь улстөрийн фракциуд хоорондоо зөвшилцөж, нэгдсэн ойлголцолд хүрээгүйтэй холбоотой бололтой. Тухайлбал, өчигдөр гадаад томилолтоо дуусгаад ирсэн УИХ-ын дарга З.Энхболд намын бүлгийнхэнтэйгээ албан бус уулзалт хийсэн мэдээлэл байна. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын  болон Эдийн засгийн байнгын хорооны  хамтарсан хуралдаанаар засгийн газрын  гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх байв.

 

Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.