Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 40 сая ам.долларыг 1854.0-1857.10 төгрөгийн ханшаар, 102.3 сая юанийг 303.02-303.85 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал Монголбанкинд ирүүлжээ. Саналын дагуу Монголбанк 1856.62 төгрөгийн хаалтын ханшаар найман сая ам.доллар, 303.62 төгрөгийн хаалтын ханшаар 36 сая юань худалдсан байна. Мөн банкууд 30 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 70.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн аж. Уг саналуудыг Төв банк 100 хувь биелүүлсэн байна.
Н.Дөлгөөн