МУУГЗ, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө. Нийслэлийн удирдлагууд “Хүндэт иргэн”-ий тэмдэг, гэрчилгээг гардуулж, талархал дэвшүүлэн баяр хүргэлээ. Тэрбээр “Өнөөдөр нийслэлийн "Хүндэт иргэн" болсондоо их баяртай байна. Би бол нийслэлийин унаган иргэн. 1985 онд "Улаанбаатарын үдэш" дуугаа нийслэлдээ зориулан гаргаж өөрийн уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байдаг. Миний хувьд нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн, цаашдаа улам их зүтгэнэ" хэмээлээ.
Б.Чанцал