Нийслэлийн сүлд тэмдэг бүхий анхны марк худалдаанд гарлаа

Нийслэлийн сүлд тэмдэг бүхий шуудангийн анхны маркыг “Монгол шуудан” компаниас эрхлэн гаргажээ. Уг маркыг НЗДТГ-аас захиалж хийлгэсэн бөгөөд өчигдөр Монгол Маркын музейд албан ёсоор хүлээлгэн өгчээ. Энэхүү марканд нийслэлийн сүлд тэмдэг бүхий Хангарьдыг тойруулан 1911 оны Их хүрээ, 1958, 1982 оны Улаанбаатар хотын төв гудамжны өнгө төрх, өнөөдрийн Улаанбаатарын хөгжлийн түүхийг харуулсан зургуудыг оруулсан байна. Энхний ээлжинд маркыг 1000 ширхэг хэвлэсэн бөгөөд өнөөдрөөс худалдаанд гаргаж байгаа аж. 

 

 

М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.