Нийслэлийн тэргүүний есөн өрх шалгарлаа

Нийслэлийн Ахмадын хорооноос ”Нийслэлийн тэргүүний өрх”-ийг шалгаруулж, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тэргүүний өрхүүдэд гэрчилгээ гардуулжээ. Тус шалгаруулалтыг жил бүр явуулдаг бөгөөд олон жил ханилсан,  үр хүүхдүүд нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сайн сайхан амьдарч байгаа есөн өрөд гэрчилгээ олгодог юм байна. Тэгвэл энэ оны тэргүүний өрхөөр  Чингэлтэй дүүргийн II хорооны иргэн Ц.Батбаяр, Налайх дүүргийн I хорооны иргэн Д.Дамдинжав, Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн Д.Жаргал,  Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны иргэн Х.Адилбиш, Н.Оюунхүү, Хан-Уул дүүргийн Х хорооны иргэн М.Чанцалсүрэн, Баянгол дүүргийн XXIII хорооны иргэн Ц.Очирсүрэн, Баянзүрх дүүргийн ХХ дугаар хорооны иргэн Ч.Дамиран, Сүхбаатар дүүргийн ХХ дугаар хорооны иргэн Ө.Агийваанчиг нарын гэр бүл шалгарчээ.

 

Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.