Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын тэмцээнд “Хар сүлд” баг тэргүүллээ

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн төвшинг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор Цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг БХИС-ийн “Шар хадны сургалтын төв”-д зохион байгууллаа. Тэмцээнд есөн дүүргийн дүйцүүлэх 90 гаруй албан хаагч оролцон ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээний эцсийн үр дүнгээр тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн “Хар Сүлд”, дэд байрт Чингэлтэй дүүргийн “Дуулга”, гутгаар байрт Хан-Уул дүүргийн “Ялалт” баг тус тус шалгарчээ. Мөн “Шилдэг оролцогч”-оор Багахангай дүүргийн дүйцүүлэх албан хаагч Д.Гарьд шалгарсан байна.

 

М.Бат-Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.