Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ байгуулагдсан цагаасаа хойш энэ сарын 23-ныг хүртэл 281 удаа арилжаа зохион байгуулжээ. Ингэхдээ хонины 7245 тонн ноосыг 12.6, тэмээний 2049.6 тонн ноосыг 10, ноолуур 12318 тонныг 858.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн 27447 тонн тосны ургамалыг 21.9 тэрбум, ямааны 1032.6 тонн завод ноосыг 25.7 тэрбум, тэмээний 24 тонн завод ноосыг 60 сая, хонины 878.3 тонн завод ноосыг 1.08 тэрбум, нийт 930.2 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. ХААБ-д одоогийн байдлаар долоон төрлийн ноолуур, тэмээний ноос зургаан төрөл, хонины ноос, тосны ургамал, ямааны завод ноос тус бүр хоёр төрлөөр, тэмээ, хонины завод ноос тус бүр нэг төрлөөр арилжигдаад байгаа аж.
Н.Дөлгөөн