Баянзүрх дүүргийн “Ургах наран” хорооллын оршин суугчдын 2010 оны наймдугаар сараас 2013 оны есдүгээр сар хүртэлх хугацааны бохир усны тээвэрлэлтийн зардлын өр болох 433 сая 669 мянга 50 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр болжээ. Энэ өр нь Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугамын ашиглалтад орох хугацаа хойшилсноос үүдэн бий болсон байна. Тиймээс дээрх ажлыг санхүүжүүлж “Ургах наран” хорооллын бохир усны шугамыг ирэх сарын 01-ний дотор Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугаманд холбох ажлыг гүйцэтгүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгожээ.