Алтайгаас завхан төрсөн үү

              Энэ асуулт бол нэг талаар анх өндөгнөөс тахиа гарсан уу? тахианаас өнөдөг гарсан уу? гэдэг Европ дахины утгагүй зүйлийн маргаан мэт санагдаж болох авч үнэндээ бол түүнээс огт өөр асуудал юм.Би энэ асуудлыг олон жилийн өмнөөс тавьсаар ирсэн бөгөөд 1983-онд Говь –Алтай аймагт Монголын зохиолчдын уран үгсийн чуулган болоходминий бие тэр ажиллагаанд оролцоод аймгийн удирдлага зохиолчдыг хүлээн авахад би аймгийн дарга нарт дээрх асуудлыг сонсгож өөрийн баримтлалаа хэлж байсан юм сан.С.Удвал дарга биднийг удирдаж явсан бөгөөд дараа нь Удвал дарга над зориуд анхааруулан ийм хачин юм ярьж байгаа чинь буруу  хэмээн намайг зэмлэж байсан юм.2000-онд аймаг байгуулагдсаны 60  жилийн ой  болох гэж байгаатай холбогдуулан дээрх асуудлаар бичсэн өгүүллээ Аймгийн засаг даргын тамгын газарт хэмээн хаяглаж бичиж явуулаад сониндоо нийтлэхийг хүссэн боловч над ямарч хариулт өгөлгүй таг чиг өнгөрсөн юм. Харин 60 жилийн ойн үеэр  “Говь-Алтай аймгийн товч түүх” гэдэг номын түүхэн хэсгийг бичсэн Ч.Мижээхүү эрдэмтэн энэ асуудлыг овоо сөхөж түүхэн баримтуудыг ямар нэгэн хэмжээгээр дэлгэсэн нь нэн сайшаалтай санагдсан.Гэвч зохиогч түүхэн үнэнийг баримтлан аймгийн ойг тэмдэглэх асуудлыг шинээр тодочлон сөхөлгүй орхисон байсан.Аймгийн удирдлага ч Мижээхүүгийн дэлгэсэн баримтанд тулгуурлан аймгийнхаа ойг тэмдэглэх оныг өөрчлөх талаар юу  хийгэгүй учир энэ жил аймаг байгуулагдсаны 70 жилийн ой гэгчийг тэмдэглэх болж байгаа ажээ.Асуудал маш энгийн юм л даа. Би урьд өмнө хэлж байсан өөрийн саналыг товчлон өгүүлсүгэй.1.Засагтхан аймгийн түүхийг бүр Манжийн үеэс биш, Богд хаант Монгол улсын үеэс хөөн үзэхэд л Халх дөрөв, Шавь таван аймаг,Ховд, Хөвсгөлийн хязгаарт хуваагдаж байх үед Засагт хан аймаг одоогийн Говь-Алтай аймгийн нутаг бүтнээрээ, Завханы нутгийн ихэнх нь / Улиастай хавийг Сайн ноён ханы нутагт багтаасан байдаг/, Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Увс аймгийн зарим нутгийг багтаасан халхын хамгийн их газар нутагтай аймаг байлаа.Тэр үед Засагт хан аймгийн чуулган Арын болон Өврийн хүрээг даган байрлаж , Засагт хан ч өөрөө тэр хавиар хөдөөлдөг байлаа. Энэ үед Улиастай хот нь Засагтхан аймагт ямар ч хамаагүй, Манжийн дарлалын эхэн үед Манжийн хамгийн том амбан суудаг хот буюу засаг захиргааны тусдаа нэгж байлаа.Гэхдээ Сайн ноён ханы нутагт харъяатай байсан аж.Сүүлдээ их амбан нийслэл хүрээнд суух болж, Улиастайд Хүрээний амбанд захирагддаг төлөөний амбан суудаг болжээ.Ингэхлээр Засагтхан аймаг, Улиастайд ямар ч хамаагүй юм.Улистай Засагт хан аймгийн хилийн гадна, Сайн ноён хан аймгийн хилийн дээсэн дотор газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг юм.2. 1921 оны ардын хувьсгалын дараагаар 1923, 1924 онд Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийх үеэр Засагтхан аймгийг  Хан Тайшир уулын аймаг болгон өөрчилсөн.Аймгуудыг тухайн нутгийн алдартай уул нуруугаар нэрлэж байсан бөгөөд Засагтхан аймгийг Хан Тайшир уулын аймаг гэж нэрлэсэн болохоос биш Отгонтэнгэр хайрханы аймаг гэж нэрлэсэнгүй.Хан Тайширын нуруу хаашаа ч нүүгээд явчихсангүй одоо ч Говь-Алтай аймгийн нутагт дүнхийсээр байж байна.Энэ юуг харуулж байна вэ? гэвэл Засагт хан уулын аймаг нь Говь-Алтай аймагт төвтэй байсныг харуулах хөдөлшгүй баримт. Хэрэв Улиастайд байсанюм  бол  Отгонтэнгэр хайрханы аймаг гээд л нэрлэх шиг амархан юм байхгүй байсан биз.3.Засаг захиргааны хуваарийг дахин 1931 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын хамтарсан шийдвэрээр өөрчлөхдөө тэр үед байсан 5 аймгийг  13 аймаг болгосон юм.Үүнд:Дорнод, Хэнтий, Төв,Сэлэнгэ/ газар тариалангийн/, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дөрвөд, Ховд,Өмнөговь, Дорноговь, Алтай, Завхан гэсэн 13 аймгийг байгуулжээ.Эндээс  харахад Засагтхан аймгийг Алтай аймаг /төв нь Хантайшир гэж заасан бий /, Завхан аймаг /төв нь Жавхлант гэж бий/  хоёр аймаг болгон хуваажээ.Үүнээс өмнө хорвоо дээр ‘Завхан аймаг’ гэсэн нэр томъёо хаана ч огтоос байсангүй. Харин ‘Завхаг гол  ’ гэсэн нэр бол байсан. ‘Завхан гол ‘  ‘ Завхан аймаг ‘ гэдэг чинь хоёр өөр юм байгаа биз дээ.Бүүр нарийвчилбал ‘Завхан гол‘ гэдэг чинь одоогийн газар нутгийн хуваариар цэвэр Завхан аймгийн ч гол биш, нэлээд хэсэг нь Говь-Алтайн нутгаар урсдаг Говь-Алтайн ч гол юм  гээд зүтгэж бас болно шүү дээ. Ийнхү урьд өмнө түүхэнд байгаагүй, хаана ч нэр дурдагдаж байгаагүй Алтай аймаг, Завхан аймаг гэдэг шинэ нэр томьёо анх гарч ирсэн байна.Эндээс харахад эл  хоёр аймаг нэг зэрэг байгуулагджээ. 4. Харин 1934 онд Алтай аймгийг Завхан аймагтай нэгтгэсэн юм. Үүнийг тухайн үеийн Завхан аймгийн удирдлага саначлан хөөцөлдөж байгаад Гэндэнгээр зөвшөөрүүлсэн юм билээ.Гэвч Говь-Алтай айиаг Завханы хавсарга болсон нь Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсан түүхийг арчин хаяж байгаа юм бишээ. 1923 онд байгуулагдсан гэдэг дөрвөн аймаг бол Богдхан уулын аймаг, Хан хэнтий уулын аймаг, Цэцэрлэг мандалын аймаг, Хантайшир уулын аймаг  билээ. 1923 онд байгуулагдсан  дөрвөн аймгийн удам залгагчаар  Төв, Хэнтий,Архангай, Завхан аймаг тодорч энэ дөрвөн аймаг 1923 онд байгуулагдсан хэмээн ойгоо  тэмдэглэсээр өнөөг хүрлээ.Төв, Хэнтий, Архангай аймгийн хувьд маргаангүй. Харин Завхан аймаг 1923 онд байгуулагдсан гэдэг нь түүхэн үнэнийг гажуудуулж байгаа юм.Хантайшир уулын аймаг гэдэг чинь одоогийн Говь-Алтай аймагт төвлөрч байсан болохоор Хан Тайширын нуруу одоо ч гэсэн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт багтсаар байгаа болохоор  Хан Тайшир уулын аймгийн ‘өв залгамжлагч ‘ нь Завхан биш Говь-Алтай аймаг байх ёстой юм. ЗСБНХУ задарсны  дараагаар Оросын Холбооны улс л ЗХУ-ын ‘өв залгамжлагч‘ болон үлдсэн нь Москва нийслэлтэй байсантай ч холбоотой юм.Түүнээс биш Оросын бүх хотын эх/ ээж / гэгддэг Киев нийслэлтэй Украйн өв залгамжлагч нь болоогүй юм. Алтай аймаг Завхан аймаг хоёр гэдэг 1931 онд л зэрэг байгуулагдсан учир нутаг дэвсгэрийн хуваариар ч Говь-Алтай л Хан Тайшир уулын аймгийн ‘өв залгамжлагч  ‘ юм. Ийнхүү Говь-Алтайгаас Завхан ‘ төрсөн ‘ ажээ. Иймээс л Говь-Алтай аймаг 2010 онд 70 жилийн ойгоо тэмдэглэх бмш 2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэж байх ёстой юм л даа.Түүхэн үнэнийг сэргээж байгаа энэ цагт Говь-Алтай аймгийн удирдлага аймаг байгуулагдсаны ойг 1923 оноос эхлэн тоолох талаар төр засгийн өндөрлөгүүдэд уламжилж түүхэн үэнэийг сэргээх ёстой юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • С.Лочин (103.26.195.162)
    Миний нэрийг яагаад бичихгүй байгаа юм бэ.
    2015 оны 01 сарын 19 | Хариулах