“Нэг мод таривал нэг насны буян ,хоёр мод таривал хойд насны буян” гэсэн билэгшээлт үг бий. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр нийслэлийн хэмжээнд нийт 61.716 мод, бут, сөөгийг 51 га газар тарьсан байна. Үүнд 40.172 мод, 21.544 сөөг орж байгаа бөгөөд 527 аж ахуйн нэгжийн 14.220 иргэн ажилд оролцжээ. Хан-Уул дүүрэг 4611, Чингэлтэй 3110, Баянгол 1227, Сонгинохайрхан 740, Сүхбаатар 3445, Баянзүрх 2824, Багануур 3000, Багахангай 847, Налайх 2553 мод тарьсан байна. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын алба, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн, НМХГ нийлээд 17.815 мод тарьсан аж. хэлэлцсээр эрүүл агаар бэлэглэх мод тарих ажилд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсон байна.