Үлээвэр найрал хөгжмийн уралдаан болно

Энэ жил нийслэлийн 375 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд Улаанбаатар хотын Цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүний  дунд үлээвэр найрал хөгжмийн уралдаан зохион байгуулхаар болжээ. Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа аж. Уралдааны шалгаруулалт энэ сарын 19-ны өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 11.00 цагаас болох юм байна. Шилдэг хөгжмийн бүрэлдэхүүнд нэгдүгээр байр-нэг сая төгрөг, хоёрдугаар байр-800.000 төгрөг, гуравдугаар байр-600.000 төгрөг, тусгай байрт-400.000 төгрөгийн шагнал олгохоор болжээ. Мөн шилдэг удирдаач, шилдэг гоцлол хөгжимчин шалгаруулж тус бүр 300.000 төгрөгөөр шагнах юм байна. Уралдаанд шалгарсан анги, байгууллагын  үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр нийслэлийн төв талбайд болох Парад шоунд оролцох аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.