Цэрэг татлага 17-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах  ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил өнөөдөр э​хэллээ. Харин  цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,  гэрээт цэрэгт элсүүлэх  ажлыг аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулах юм байна. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд  цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих аж.


Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг – 96 дугаар дунд сургууль
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар дунд сургууль
Хан-Уул дүүрэг – 34 дугаар дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Налайх дүүрэг – Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Багахангай – Соёлын ордон дээр тус тус очно. Харин Багануур дүүрэгт цэргийн жинхэнэ албанд татах иргэдийг дараагийн ээлжинд зохион байгуулах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.