Хөгжилтэй түүхээр дүүрэн гэр бүл


Хөгжилтэй түүх, баяр баясал аз жаргалыг мэдрэх ганцхан газар бол айл бүл. Тэгвэл хөгжилтэй түүх, сонирхолтой амьдрал, аз жаргалтай гэр бүлийн нууц хаана оршдог вэ?
Гэр бүлийнхээ хэнийг ч бүү орхигдуул.
Танайх хэдүүлээ амьдардаг вэ? Гурвуулаа, дөрөвүүлээ эсвэл тавуулаа юу? Алдрай бяцхан үр, азай бууралаа ч марталгүй бүхнийг хамтдаа шийдэж, хамдаа байгаарай. Тэд гэр бүлийн хэсэг учраас сонсох, шийдэх эрхтэй.
 
Замыг засагч нэгэн чухал.
Танай гэр бүлд хэн удирдах чадвараараа манлайлж, бүгдийн сонсогч, үнэ цэнэтэй найз нь болдог вэ? Түүнээс зөвөлгөө авч, ахмад настан, аав ээжээсээ зөвөлгөө сонсоорой.
 
Х-Ү-Н-Д-Л-Э-Л
Гэр бүлийн нэг гишүүн бүрийг хүндэл. Хамтдаа бүхнийг шийдэж, бие биеээ ойлго хүндэл. Сонсож, тэвчээртэй суу.
 Аз жаргалтай, хөгжилтэй түүхээр арвин гэр бүл болохыг хүсвэл дээрхи энгийн зөвөлгөөг дагаж, бүгдийг хайрлаж хүндлээрэй. Тэд чамайг гомдоолгүй хайрлан, хамгаалах болно.
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.