Сенсааци 2

Краныг буруу суурилуулснаас болж унажээ

Өнгөрөгч баасан гарагийн орой Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Замын Цагдаагийн газрын зүүн талд байрлах S-OUTLETS дэлгүүрийн хашаанд хураасан төмрийг нөгөө тал руу нь зөөж байгаад кран унасан хэрэг гарсан. Энэхүү хэргийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Өргөх машин механизмын хяналтын улсын байцаагч П.Дашдаваа “Нийслэл таймс” сонинд  ярьсан байна.

Тэрбээр “Энэхүү краны асуудал шалгагдаж байгаа. Краныг байрлуулахдаа буруу суурилууснаас болж баруун тал руугаа суулт өгч, тэнцвэр алдагдаж унасан гэдгийг тогтоосон. Хүний амь нас өртөөгүй ч гэсэн маш эрсдэлтэй осол гарсан. Краныг байрлуулахдаа дүрэм журмын дагуу зөв байрлуулах хэрэгтэй юм. Тодорхой хэмжээнд дүрэм журам байгаа. Гол дүрэм нь аюулгүй ажиллагаа хангаж, мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай юм.

Ингэж ажилвал осол аваар гаргахгүй. Кранист өөрөө кранаа байрлуулах газраа сонгож тулгуураа бүрэн тавих ёстой. Ингэхдээ хөрсөн дээр байрлуулахад доошоо шигдэх өргөх үед хазайлт үүсэх зэргийг мэдэж байх хэрэгтэй. Ийм тооцоог хийгээгүйгээс буюу хөрсийг буруу судалж кранаа байрлуулснаас болж осол гарсан.  Ер нь сумт, гүүрэн, цамхаг гэсэн үндсэн гурван чиглэлтэй байдаг. Харин унасан кран сумтын төрлийнх байсан юм. Эдгээр краны үндсэн дүрэм журам нэг байдаг.

Ер нь кран ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд бүгд журмыг баримталж ажиллах ёстой. Өргөгч механизмын аюулгүй байдлыг хангаж ажиллах үндсэн хоёр зүйлтэй байдаг. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд өргөгч кранаа мэргэжлийн байгууллагаар техник үйлчилгээ тогтмол хийлгэх ёстой. Техникийн магадлалын шалгалтанд хамруулж, аюулгүй ажиллагаа нь байнга шалгах хэрэгтэй.

Мөн бүрэн, ээлжит магадлалууд хийгдэж байх ёстой. Нөгөөтэйгээр барилгын ажил явагдаж байгаа үед техник талаас мэргэжлийн байгууллагатай гэрээтэй ажиллаж, техникийн үзлэгт оруулах шаардлагатай. Гэтэл аж ахуйн нэгж байгууллагууд техник үйлчилгээг явуулахгүй байна. Эвдрэл гарсан үед л засвар үйлчилгээ хийлгэдэг. Эвдрэл гаргахаас өмнө үзлэг оношилгоо хийлгэж, аюулгүй ажиллагаа хангах хэрэгтэй.

Түүнийгээ байнга хангаж ажлаад байвал осол аваар гарахгүй шүүдээ. Нөгөөтэйгээр ажиллах боловсон хүчин асуудалтай байна. Краныг ажиллуулахад 3-4 субьект байдаг. Тухайлбал, түүнийг хариуцан ажиллаж байгаа жолооч болон удирдаж байгаа кранчин, оосорлогч дохиочин гэсэн нийлмэл цогцоор барилга дээр ажилладаг юм. Алдаа гаргахгүй байхын тулд краныг мэргэжлийн хүн барих хэрэгтэй” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.194.115.6)
    testing comment
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Mobile testing
      2014 оны 04 сарын 23
    • heh
      haha
      2014 оны 04 сарын 23