Улсын драмын эрдмийн театрын тайзаа зоригтойгоор орхин “Хувьсал” продакшны уран бүтээлч болсон жүжигчин А.Ганчимэг сүүлийн үед олны нүднээс далд байхыг хичээж буй сурагтай. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хосуудын дүр бүтээсэн хамтран тоглогч Б.Энхтүвшин гэх жүжигчин залуутай дурлалын романс үүсгэсэн тэрбээр өдгөө хөл хүнд гэдэг нь үнэнтэй ортой аж.
БНСУ-ын урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр сурч төгссөн гэх царайлаг залуу хэвлэлд “Манай хүн бодсон санасанаа шуудхан хэлчихдэг, цайлган сэтгэлтэй. Бид хоёр тун удахгүй хуримаа хийж, гэр бүлийн амьдрал зохиох тухай ярилцаж байгаа” хэмээн ам алдсан удаатай. Гэвч урлагийн ертөнцөд учирсан тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бололтой. Жүжигчин А.Ганчимэг цахим хуудсандаа таагүй зүйл бичиж, улмаар хайртай залуугаасаа салсан гэх “бор шувуу” олны дунд нисч эхэлсэн.
Түүгээр ч үл барам, “Хувьсал” продакшны уран бүтээлд жүжигчнээр бус менежерээр ажиллах болсон тэрбээр хөл хүндтэй гэдгээ хэн хүнээс нуухаа больжээ. Хамгийн сүүлд жүжигчин бүсгүй маань гэртээ амарч буй зургаа олонд дэлгэсэн бөгөөд “Хэтэрхий маяглаж, тансаг амьдарч байгаагаа гайхуулах гэж ядлаа” гэх зарим нэгний шүүмжлэлийг ч сонсоод авсан. Хөл хүндтэй бүсгүйн “тансаг амралт” нэг иймэрхүү...