Сар гаруйхны өмнө амаржиж хөөрхөн хүүтэй болсон жүжигчин О.Дөлгөөн “Мөрөөдлийн театр”-ынхаа уран бүтээлд хараахан оролцож амжаагүй боловч жүжигчин Д.Баттөмөр буюу “банш” Батаатай цуг сурталчилгаанд тоглосон. Хайртай залуугаасаа амлалт “нэхэж”, багагүй сандаргасан хөгтэй түүхээ олонд дэлгэж байсан дэггүй жүжигчин маань бяцхан хүүгийнхээ зургийг нэлээдгүй нууцалж явсан.
Харин өдгөө эцэг эхийнхээ хайр энэрэлд өсөн торниж буй алаг үрээ ихэд өхөөрдсөн тэрбээр “Миний үнсээд л баймаар ханхүү. “Бүтэн нойртой хонож үзээгүй, Бүлээн цайгаа ууж чадаагүй...” гэдэг чинь яасан үнэн үгтэй дуу вэ. Тийм ээ, би эх хүн. Өглөөний мэнд my followers!” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичиж үлдээжээ.
