Тэмка сайдын “хүүхэндсэн” асуудал цахим ертөнцөд хэдэн өдрийн турш дуулиан тарьж байгаа билээ. Цэцэг шиг ариухан, гэнэн байх насандаа өвөө нартай холбогддог, генералтай явдаг, “сурцан гар”, хотын алдартай Саку гэх нэр хочны эзэн болоод байгаа Г.Сарангэрэлийн талаар одоогоор мэдээлэл гараагүй хэвээр байна.
Ар гэрээс нь хэн ч энэ асуудалд тайлбар хийхгүй, өмгөөлж няцаалт өгөхгүй байгаа байдал нь хэзээний хүүхдэдээ “амь” байдаг манайхны ёстой нүдийг бүлтийлгэж байна. Тэгвэл энэ бүсгүйн бас нэгэн зураг гарч ирлээ. Нямка хэмээн зүрх зурсан энэхүү зургийг “Ц.Нямдоржид хайртай гээд байхад Тэмкатай холбоод байх юм” гэж хүмүүс өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Нээрээ тийм ч юм билүү?
Сониноос өчигдөрхөн твиттер ертөнцөд “Хүүхэн янзалдаггүй, хууль янзалдаг, бага зэргийн аялгатай ярьдаг, нүүрэн дээрээ мэнгэтэй хүнийг Хууль зүйн сайдаар сонгон шалгаруулж ажиллуулна” гэсэн зар явж байсан. Үнэхээр ч дараагийн сайдын шалгаруулалт хөшигний ард эхэлсэн ч юм билүү, хэн эс мэдэх вэ. Ямартай ч Саку хэнд хайртай талаар цахим болжморууд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Сэтгэгдэл (1)