Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.
Тэрбээр “2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд улсын хэмжээнд нийт 17,764 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд батлагдсан таван тохиолдол
Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч
Хоёр нь БЗД-ийн эмнэлгээс гаралтай халдварын тусгаарлалтад байсан хавьтал
Мөнххада ХХК-ийн хоёр ажилтнаас өчигдөр орой/шөнө/ халдвар илэрлээ. Тус компанид 116 ажилтан байгаа. Үүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна. Нийт ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна.
Халдвар голомтлон гарч байсан аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд дотоодын халдвар 740 боллоо. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсон. Үүнээс 837 хүн буюу 68.6% нь эдгэрлээ.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 373 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 103, хөнгөн 261 хүн эмчлэгдэж байна.
Эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал
ХӨСҮТ-д хөнгөн 76, хүндэвтэр 19, хүнд 1 хүн
Цэргийн төв эмнэлэгт 216 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 124, хүндэвтэр 85, хүнд 5, маш хүнд 2 хүн
Сэлэнгэ аймагт эмчлэгдэж буй 21 хүний биеийн байдал хөнгөн
Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 40 хүн тус тус хяналт тандалт, эмчилгээнд байна.
ЗӨВЛӨМЖ
Шинэ ондоо иргэд минь эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж амны хаалтаа зүүн зай барих, гадуур бөөгнөрөл үүсгэж явахгүй гэр орондоо байж ариун цэврийг сахиж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна" гэлээ.
Дотоодын халдварыг танилцуулбал 740: /2021.01.01/
Улаанбаатар хотод- 414
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 32: /2021.01.01/
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 18
Цэргийн төв эмнэлэгт – 12
Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг - 2
Эх сурвалж:Ikon.mn
