Ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор боллоо

Өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж  тусгаарлах байранд байгаа алба хаагчдын зардлыг нэмэхээр  шийдвэрлэжээ. Тухайлбал, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгожээ.

Мөн Хүүхдийн төлөө фонд байгуулах эх үүсвэрийг шийдсэн байна.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 29 байгаа. Үүнээс 17 нь ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт илэрсэн бол 12 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнууд байна.

 

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.