Үндэсний хөгжлийн газрын даргаар Х.Батжаргалыг томилжээ

 

Засгийн газар өнөөдрийн ээлжит хурлаараа Үндэсний хөгжлийн газрын шинэ удирдлагуудыг томилжээ.  

Тодруулбал, ҮХГ-ын даргаар Ханджавын Батжаргал, дэд даргаар Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг томилсон байна. Сүүлийн дөрвөн жилд Б.Баярсайхан тус газрын даргаар ажилласан юм. Мөн  дэд дарга Д.Долгормааг чөлөөлсөн байна.    

Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж,  эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засагтай, байгаль, экологийн тэнцвэртэй орчинд хүний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх үндсэн чиглэлтэй байгууллага юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.