12-р сарын 23-наас 2021 оны 1-р сарын 6-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр иргэдийг хувийн автомашинаар зорчихыг мөн хориглож байна. Тиймээс иргэд Засгийн газраас гаргасан гэртээ байх шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Улаанбаатар хотод 400 мянга гаруй өрх байдгаас 205280 өрх автомашинтай. 12-р сарын 23-наас эхлэн өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ.
Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Нэг автобусанд 12-оос дээш хүн суулгахгүй байхаар зохицуулалт хийнэ.
Нийтийн тээврээр зорчиход иргэд картаа цэнэглүүлэх хэрэг гарна. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Сандагсүрэн мэдээллээ.
Эх сурвалж:GoGo.mn