ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 4 ГАЗАРТ ХЯНАЛТ ХИЙЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн А/380 тоот захирамжаар үйл ажиллагааг хязгаарлаагүй үсчин, гуталчин нийт 4 газрын хүсэлтийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх бэлтгэл хангасан эсэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангасан байдалд хяналт хийж, 4 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулж, цаашид халдвар хамгааллын дэглэм чанд баримталж ажиллах талаар анхааруулж Гэгээ үсчин, Өнөрсайхан үсчин, Гуталчин, Ханангийн эгнээний үсчин нийт 4 газрын үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, халдвар хамгааллын дэглэм баримтлаж ажиллах тухай зөвлөмж хүргүүлэв.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.