УОК нэгдүгээр сарын 6-ныг хүртэл ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргалаа

Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргасан болохыг Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ. 

Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор 12:00 цагаас УОК хуралдсан. Засгийн газар 15:00 цагаас энэ саналыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Арваннэгдүгээр сарын 12-нд улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг анх удаа гаргасан. Үүнээс хойш халдварын нөхцөл байдлаас хамаарч аймгууд болон нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Нийслэлд тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-ны өдөр бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн юм. Улмаар арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээж, нийслэлийн хэмжээнд бүх төрлийн шар айраг, дарс худалдаалж эхэлсэн. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.