Т.Аюурсайхан: ХЭҮК-ын гишүүд шөнө орой мессеж бичиж, лобби хийхээ болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ХЭҮК-ын гишүүдийг хатуу шүүмжиллээ. Хуралдаанаар Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийн төсөл нь олон хууль тогтоомжтой зөрчилдөж байна гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үзэж байна. 

"ХЭҮК-ын гишүүд хүний эрхийг хамгаалагч нар мөн шүү дээ. Үүнийг давхар зохицуулах ямар шаардлага байна вэ. Та бүхнийг томилж байгаа бид хүртэл үйл ажиллагааг чинь шүүмжилж болохгүй хуулийн заалтыг хүртэл тусгасан байна. Яагаад та нарыг шүүмжилж болохгүй вэ. Хууль эрх зүйн бүх боломж чинь байна. Гэтэл унтаа байдалтай ажлаа хийж чадахгүй байгаа чинь үнэн шүү дээ. Хүний эрх хаана зөрчигдөж байна тэнд хүрч ажиллах хэрэгтэй. Мэдээлэл хүрэхгүй байна гэж байхгүй шүү дээ. ХЭҮК-ын гишүүд Хунан, Сүнжид, Мөнхзул, Энхболд, Нарантуяа нар шөнө орой болсон цагаар мессеж бичиж, лобби хийхээ болимоор байна" гэв.

Эх сурвалж:GoGo.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.