АН-ын аравдугаар их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хуралдана.

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын их хурал хэзээ хуралдах талаар тайлбар өгсөн юм. 

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр АН-ын их хурал хуралдахаар товлогдсон байсан. Гэвч бүх нийтийн бэлэн байдал зарлаж, сар гаруй хугацаанд хойшлоод байна. Бэлэн байдлын зэргийг бууруулсан ч бид COVID-той зэрэгцэн орших нь тодорхой боллоо. 

АН-ын аравдугаар их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хуралдана. Намын дүрмийн дагуу их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудал, дагуу, редакц тооллогын комиссыг үндэсний бодлогын хорооны хуралдаанаар баталдаг. Иймээс арваннэгдүгээр сарын 17-ны өдөр үндэсний бодлогын хороо цахимаар хуралдахаар боллоо" гэлээ. 

 

 

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.