Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр 26,335 иргэнийг татан авчээ.
Тухайлбал, Гадаадын 80 гаруй улсаас:
- ОХУ 19,754,
- БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 буюу нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.
Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авсан байна: Үүнд:
- бага насны хүүхэдтэй 539,
- эрүүл мэндийн шалтгаантай 165,
- хөгжлийн бэрхшээлтэй 5,
- өндөр настан 203,
- жирэмсэн 44,
- бусад шалтгаантай 2349 иргэн байгаа юм.
Ирэх сард арван удаагийн нислэг үйлдэж, 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ