Д.Нямхүү: Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 318 боллоо  

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү,ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2027 хүнд шинжилгээ хийхэд 2024 хүнд коронавирус илрээгүй. Гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 318 боллоо. Аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэйд халдвар илэрлээ. 

Мөн 8-р сарын 30-нд ирсэн 60 настай эмэгтэй, Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн 81 настай эмэгтэй эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монголд коронавирусийн батлагдсан тохиолдол 318 тохиолдлоос 310 нь эдгэрлээ. Халдвартай иргэдийн тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. 


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.