ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР

Ходоодны хорт хавдар нь ихэвчлэн ходоодны дотор давхаргаас үүсдэг.

2015 онд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдлын 50.2% эрэгтэй, 49.8% эмэгтэй эзэлж байна. Ходоодны хорт хавдар зонхилох арван хорт хавдрын 2 дугаарт буюу 14.7 хувь байна.

Ходоодны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

Ходоодны хорт хавдруудын эхэн үед ихэнхдээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй.

Ходоодны хорт хавдрын үед илрэх эхний шинж тэмдэг:

Хэвлийгээр өвдөх, халуу оргих

Цээж гашуу оргих эсвэл хоолны шингэц муудах зэрэг орно.

Дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Үүнд:

Бага хэмжээний хоол идсэн ч цадах

Дотор муухайрах, бөөлжих

Хоолны дуршил буурах, турах

Гэдэс цардайх

Шалтгаангүйгээр ядарч, сульдах

Цустай бөөлжих

Хар өнгөтэй баах зэрэг багтана.

Ходоодны хорт хавдрын шалтгаан:

Ходоодны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч дараах хүчин зүйлс нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Үүнд:

Тамхи татах

50-аас дээш насанд

Эрэгтэй хүнд эмэгтэйчүүдээс илүү тохиолдох

Хелико бактерийн халдвартай байх

Утсан, даршилсан, давсалсан хоол хүнс их хэрэглэх, шинэ ногоо болон жимс бага хэрэглэх

Ходоодны хорт хавдраар удмын хүмүүсээс өвдөж байсан

Шархлаа өвчний улмаас ходоод хэсэгчлэн тайруулсан бол тайруулснаас хойш 20 гаруй жилийн дараа

Удамшлын генийн өөрчлөлтүүд буюу бүдүүн гэдэсний булчирхайлагургацагтайболон ургацаггүй хорт хавдар зэрэг удамшлын өвчнүүд хамаарна.

Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг:

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээ одоогоор байхгүй.

Ходоодны хорт хавдрын оношилгоо:

Ходоодны хорт хавдрыг оношлох хамгийн өргөн хийдэг шинжилгээ бол уян дуран буюу ходоод дурандах (эдийн шинжилгээ авах боломжтой) юм.

Ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт:

Ходоодны хорт хавдрын шалтгаан бүрэн тогтоогдоогүй учраас дараах эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах арга хэмжээ авч урьдчилан сэргийлнэ. Үүнд:

Тамхи татахгүй байх буюу тамхинаас гарах

Утсан, даршилсан, давсалсан хоол хүнсний хэрэглээг багасгах

Шинэ хүнсний ногоо, жимс ихээр хэрэглэх

Хелико бактерийн халдварыг эмчлэх зэрэг хамаарна.

Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай (АШУҮИС-ийн багш), И.Болормаа 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.