"Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ"

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 2-4-ний хооронд дөрвөн лабораторид нийтдээ 1,823 хүнд шинжилгээ хийжээ. Ингэхэд 1,822 хүнд коронавируст халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 4-ний Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19  настай эмэгтэйгээс халдвар илэрлээ" гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.