Их тэнгэрийн амны байранд байгаа нэр бүхий зураачдын бүтээлийг Уран зургийн галерейд шилжүүлэхийг даалгав

Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлэх талаар өнөөдөр /2020.09.30/ Засгийн газрын хуралдаж, шийдвэр гаргалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ны өдөр Соёлын яам болон харьяа байгууллагуудын ажилтай танилцсан.

Үүнтэй холбогдуулан:

  • Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх,
  • Уран зургийн галерейн галд өртсөн бүтээлүүдийг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх, Их тэнгэрийн амны байранд байгаа нэр бүхий зураачдын бүтээлийг Уран зургийн галерейд шилжүүлэх,
  • Лениний музейн барилгыг Дүрслэх урлагийн музей болон Уран зургийн галерейн зориулалтаар ашиглах талаар судалж шийдвэрлэх,
  • Чингис хааны музейн дэглэлт, үзмэрийг бүрдүүлэх, музейн гадна чимэглэл, гэрэлтүүлэг, үзмэрийн танхимын интерер дизайн, бусад ажилд шаардагдах хөрөнгийг 2021 оны төсвийн төсөлд тусгах,
  • Үндэсний номын сангийн шинэ барилгын урд талд үзэгдэх орчин, байгалийн гэрлийг нь хааж, номын сангаар үйлчлүүлэгчдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, мөн СБД-ийн долоодугаар хорооны 240 өрхийн 1,000 гаруй иргэний эрх ашгийг хөндөж байгаа 16 давхар орон сууцны барилга барих, газар ашиглах зөвшөөрлийг судалж цуцлах, зөвшөөрөл өгсөн холбогдох албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан эсэхийг шалгуулах
  • Соёлын төв өргөөг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж анхны зориулалтаар нь буюу “Соёлын хотхон”-ы зориулалтаар эзэмших талаар судалж танилцуулах зэргийг холбогдох сайд, агентлаг, хотын дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ НЬ БАС НО-ТОЙ ШҮҮ ДЭЭ (202.179.24.122)
    90-ЭЭД ОНООС ХОЙШ ӨЧ ТӨЧНӨӨН ЗУРАГ ГАЛЕРЕЙГЭЭС АЛГА БОЛСОН. ЧОНОНД МАХ ХАДГАЛУУЛСНААС ЯВЦГҮЙ.
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Иргэн (202.126.89.214)
    Сүүлийн 30 жилд сонсогдоогүй, ажлыг эхлүүлж байгаа Ерөнхий сайдад талархал илэрхийлмээр байна.Улс орны хөгжил дүрслэх урлагтай нягт холбогддог гэдгийг мэддэг, мэдэрдэг хүн байна. Германы канцлер дөнгөж өнгөрсөн намар удлс орныхоо тулгамдсан 3 үндсэн асуудлын тоонд дүрслэх урлагт анхаарал хандуулж уран бүтээлчдийг дэмжих, бүтээл худалдан авахад зориулж төсөвоөсөн мөнгөө нэмсэн байсан.
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.23.213)
    Маш зөв шийдэж байна аа. Харин Лениний музейд социалист он жилүүдийн түүхийн музей байгуулах хэрэгтэй. Сайнтай, муутай ч манай ард түмний 70 жилийн түүх бол их гэгээн түүх. Байгалийн музейд денезавраа байршуулна биз.
    2020 оны 09 сарын 30 | Хариулах